НЭГ УДААГИЙН НУУЦ ҮГИЙН ТӨХӨӨРӨМЖ

VASCO, OTP төхөөрөмж гэж юу вэ?

Аливаа тогтмол нууц үг, ПИН код зэрэг нь бусдад алдагдан хэрэглэгчдэдээ их хэмжээний хохирол учруулах өндөр эрсдэлтэй байдаг. Иймд нууц кодоор баталгаажих хамгаалалтын төрөлд энгийн тогтмол нууц үгийн хамт хэрэглэх бүрт шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг нэг удаагийн нууц үгийг ашиглах хандлага дэлхий нийтэд түгээд байна.

Худалдаа, хөгжлийн банк нь TDB Online үйлчилгээндээ нэг удаагийн нууц үг үүсгэгч VASCO GO3 төхөөрөмж болон OTP мобайл аппликэшныг ашигладаг бөгөөд эдгээр нэг удаагийн нууц үг үүсгэгчид нь гарч болзошгүй эрсдлээс таныг хамгаалах ба хамгийн чухал нь хэрэглэхэд хялбар, энгийн хурдан ажиллагаатай нэг удаагийн нууц үг үүсгэгч юм.


OTP мобайл аппликэшн

VASCO GO3 төхөөрөмж

Хэрэглэх заавар

Бидний санал болгож буй нэг удаагийн нууц үг үүсгэгчид нь хэрэглэхэд энгийн, хялбар, ойлгомжтой байдлаараа таны цаг завыг хэмнэн санхүүгийн аюулгүй байдлаа найдвартай хангах боломжийг олгоно. TDB Online үйлчилгээнд нэвтрэх үед танаас васко төхөөрөмж эсвэл OTP кодыг оруулах талбар гарч ирэх ба та дараах зааврын дагуу нууц үгийг авч тус талбарт оруулан нэвтэрнэ.

VASCO mөхөөрөмжийн үзүүлэлтүүд: