ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

Ерөнхий танилцуулга

Банкны боломжит бүх үйлчилгээг онлайнаар буюу зайнаас гар утас, таблет, компьютер ашиглан тусгай хамгаалалтын сайт болон гар утасны аппликэшн, вэбээр дамжуулан авах боломжтой 24/7 интернэт банкны үйлчилгээг TDB Online гэнэ.

TDB Online үйлчилгээгээр авах боломжтой үйлчилгээнүүд

Та Худалдаа, хөгжлийн банкны TDB Online үйлчилгээг ашигласнаар дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:

TDB Online үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд

TDB Online үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд та Худалдаа, хөгжлийн банкинд картын эсвэл хадгаламж, харилцах дансуудаас нээлгэсэн байх шаардлагатай ба үйлчилгээнд өөрийн дансуудаа холбон захиран зарцуулах бүрэн боломжтой болно.

Үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд дараах материалыг бүрдүүлэн банкны салбарт хандана уу. Үүнд:

TDB Online үйлчилгээний хамгаалалт, аюулгүй байдал

TDB Online үйлчилгээ нь орчин үеийн технологийн шийдэл, хамгаалалтын процесс бүхий 3 давхар хамгаалалттай. Үйлчилгээний ашиглах вэб сайт маань гадны халдлагаас сэргийлсэн хамгаалалттай (verified by Thawte) бөгөөд бид харилцагчдадаа нэг удаагийн нууц үг үүсгэгч Васко төхөөрөмж болон OTP аппликэшныг ашиглахыг санал болгодог. Ингэснээр харилцагч нэвтрэх нууц үгээ алдах эрсдлээс найдвартай сэргийлэх юм. Нэг удаагийн нууц үгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

TDB Online үйлчилгээний гүйлгээ хийх цагийн хуваарь

Доорх хуваарийн дагуу гүйлгээ хийгдэх ба бусад цагт хүлээлгэд байн, дараагийн ажлын өдөр гүйцэтгэгдэнэ.

Гүйлгээний төрөл Гүйлгээ хийх цаг
Өөрийн данс хоорондын гүйлгээ Цагийн хязгааргүй
Худалдаа, хөгжлийн банкны данс хоорондын гүйлгээ Цагийн хязгааргүй
Банк хоорондын гүйлгээ 09:00-15:30 цаг
Гадаадын банкны данс руу хийх гүйлгээ 09:00-15:00 цаг
Валютын хөрвүүлэгтэй гүйлгээ 09:30-21:00 цаг